ЭБЦТС ТӨХК | Бүтээмж, инновацийн нэгдсэн систем

КОМПАНИЙН ТУХАЙ

About images
КОМПАНИЙН АЛСЫН ХАРАА

Улс орныхоо хөгжил дэвшлийн тулгуур байж, хүний хөгжлийг дээдэлсэн, техник технологиор тэргүүлэгч, дэлхийн жишигт нийцсэн компани болох

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид найдвартай, чанартай эрчим хүчийг түгээхдээ хэрэглэгчээ хүндэлж, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн, аюулгүй ажиллагааг ханган ажиллана.

ҮНЭТ ЗҮЙЛС

- Дэвшилтэт техник, технологи
- Эрүүл мэнд аюулгүй ажиллагааг дээдэлсэн чадварлаг хамт олон
- Итгэл хүлээлгэн хамтран ажиллагч байгууллага, хэрэглэгчид
- Нийгмийн хариуцлагыг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа

Төвийн бүсийн баруун, баруун хойд чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын ашиглалт, засварыг хариуцахаар Сайд нарын зөвлөлийн 1980 оны 377 тоот тогтоолоор Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний газар байгуулагдаж, Монгол Улсын Засгийн газрын 164 дүгээр тогтоолын дагуу 2001 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компани болон өөрчлөгдсөн.
Тус компани нь цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг 35, 15, 10, 6, 0.4 кВ-ын 5523.7 км шугам сүлжээ, өөрийн эзэмшлийн 577 дэд станц болон хуваарилах байгууламжийг ашиглан гүйцэтгэж, Төвийн бүсийн нэгдсэн системийн хэмжээгээр түгээсэн цахилгаан эрчим хүчний 22,0%, борлуулсан цахилгааны 25,0%, мөнгөн урсгалын 30,0%-ийг дангаараа бүрдүүлдэг, үндэсний хэмжээний томоохон компани юм.
Компанийн эзэмшил үйлчилгээний заагийн хойд тал нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, урд тал нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо, зүүн тал нь Төв аймгийн Бүрэн, баруун тал нь Завхан аймгийн Их-Уул сум хүртлэх 385000 км кв газар нутагт, Монгол орны 11 аймгийн 121 сум, суурин газрын 7140 ААН, 68831 айл өрх, нийт 75971 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчийг түгээж байна.
Жилд дунджаар 1 тэрбум кВтц цахилгаан эрчим хүчийг түгээж, 170 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилладаг.
Бүтэц зохион байгуулалтын хувьд Архангай, Булган, Өвөрхангай, Хархорин гэсэн орон нутгийн 4 салбар, төвдөө Захиргаа хүний нөөцийн, Техникийн бодлогын, Борлуулалтын бодлого зохицуулалтын, Шинэчлэл инноваци хөгжлийн, Дотоод хяналт аюулгүй ажиллагааны, Санхүү эдийн засаг бүртгэлийн, Хангамж үйлчилгээний гэсэн 7 хэлтэст харъяалагдах 635 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эзэмшдэг тусгай зөвшөөрлүүд

  • Цахилгаан эрчим хүч түгээх
  • Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  • Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх /0.4–35 кВ хүртэл/
  • Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ , зураг төсөл боловсруулах /0.4-35 кВ хүртэл/
  • Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур гүйдлийн трансформатор засварлах, тохируулах, суурилуулах, худалдах
  • “Цахилгаанчин” давтан мэргэшүүлэх сургалт явуулах
  • ХАБЭА-н сургалт зохион байгуулах